Баяртай мэдээ

Блогоо их удаан хөтөлсөнгүй. Өөрийн нэгэн зорилгодоо хүрсэн учраас энэ баяраа хуваалцмаар байна.

Улаан, тиймээ би улаан болж чадлаа!!!
3 жил 9 хоног, 102 тэмцээний дараа Улаан кодер хэмээх энэ том амжилтанд хүрлээ. Тэмцээн бүрт алгасахгүй орохыг хичээдэг, зарим үед хичээлээ таслаад ч орж байсан байх. -25 аваад нистлээ унадаг тэр тэмцээн бүр минь надад асар том туршлага болсон болов уу. Эргээд графикаа харахад саарлаас бусад бүх өнгийг амсчээ :P. 2011 оны дунд үеэр бүр дахин ногоон болсон нь ч удаах SRM болон TCO-үүдэд амжилттай орсоор 2040 rating-д хүрсэн байна. Үүнээс хойш бүтэн жил дэгэн догонтой явсаар сая 6 сард 1751 хүртэл унасан байна. Чухам үүний дараагаар нэг SRM-д хувийн дээд амжилт болох 7-р байранд орсон. Энэ SRM ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд маш том түлхэц болсон. Өөрийгөө үргэлж 100-с дотогш орох ёстой гэж шаардан энэ нь ч биелэлээ олж 8 сарын 3 тэмцээнд 22, 79, 53 гэсэн амжилт үзүүлснээр МОНГОЛЫН АНХНЫ УЛААН КОДЕР боллоо.



 Амжилт шугаман биш :P.
Та бүхэнд хtлэхийг хүссэн бас нэг зүйл бол Монголчууд бид үргэлж тээр доор байх ёсгүй. Цөөхөн ч гэсэн чанартай байж Top 20, цаашлаад Top 10 улсын эгнээнд орох ёстой. Монгол кодерууддаа амжилт хүсье.


Update:
Энэ тэмцээнд анх удаа JAVA-р орсон :). Цаашид TopCoder-т JAVA-г ашиглаж байх болно.

Contest environment which helped me to reach red :).



  • Alaka said... August 23, 2012 at 1:14 AM
    За баяр хүргье хө
  • Sora said... August 23, 2012 at 5:58 AM
    Баяр хүргэе. Цаашдаа улам олон улаан кодертой болох байх аа.
  • Anonymous said... August 23, 2012 at 7:36 AM
    Good job. Good luck.
  • Мөнхбаатар said... August 29, 2012 at 4:39 AM
    Баяр хүргэе.
    Java-г ашиглахын давуу тал юу байна? BigInteger-ээс өөр :)
    Яг ижилхэн бодолтыг Java дээр бичвэл C++-г бодвол арай л урт соорс бичигдээд байх шиг. Спорт програмчлалд цаг чухал байдаг, тиймээс урт урт нэртэй функцууд бичиж цаг алдах хайран биш үү?

    Petr болохоор "It’s harder to make a mistake in Java." гэж хэлсэн юм байна лээ. Энэ талаар санал бодолоо сонирхуулаач?
  • Хонгор said... August 29, 2012 at 6:50 AM
    Сул талууд:
    Код их бичигддэг.
    Ажиллах хурд удаан.

    Давуу талууд:
    IDE-үүд нь их хүчирхэг. (Eclipse, Netbeans, IDEA ...)
    Exception-г маш сайн барьж авна.
    Java хэл маань өөрөө хатуу хэл болохоор бүх variable-г initialize хийхийг шаарддаг. Энэ нь алдаа гарах магадлалыг багасгана.
    Зарим тохиолдолд syntax-н хувьд C++ -с илүү амар байх нь бий.
    Хүчирхэг сангууд. (BigInteger, ModInverse, isProbablePrime)
    Эцэст нь миний ашиглаж эхлэж байгаа Eclipse coder хэмээх plugin. Screenshot-г нь миний FB-с харж болно :).
  • Мөнхбаатар said... August 29, 2012 at 10:02 AM
    Саналаа бичсэнд баярлалаа. Java-г сүүлийн үед их сонирхоод байгаа л даа. Facebook-ээс "шинэ орчин"-г чинь харсан. Гоё харагдаж байна лээ шүү.

    > Ажиллах хурд удаан.
    Энд ч одоо нэг их санаа зовох хэрэггүй юм байна гэж бодох болсон :)
    Одоо ч тэмцээнүүд чанаржаад C, C++, Java-гийн хурдны ялгаа гарах бодлого дэвшигдэх нь бараг үгүй болсон болохоор asymptotic үнэлгээндээ багтсан кодоо санаа амар бичээд явахад л болохоор санагдсан.

    > Код их бичигддэг.
    Хэтэрхий амархан бодлого л биш бол гол хугацаа бичихээсээ илүү бодоход зарцуулагдаад байгаа болохоор энэ сул талыг аргалж болно гэж бодоод байгаа.

    Ер нь ингээд харахаар сул талуудад санаа зоволтгүй л болчихлоо. За..., өөр сул тал гэвэл STL-н зарим функцууд (next_permutation...) хайран санагдаад байх юм :P

    > Exception-г маш сайн барьж авна.
    +1. Энэ ч үнэхээр том давуу тал шүү.

    > Зарим тохиолдолд syntax-н хувьд C++ -с илүү амар байх нь бий.
    > Хүчирхэг сангууд. (BigInteger, ModInverse, isProbablePrime)
    Харин тхх. Бодлого хүндрэх юм уу, хэмжээ нь томрохоор шинжтэй бол давуу тал нь жинхэнэ гарахаар юм шиг санагдсан. Topcoder-т бол java яг гоё болохоор санагдсан. Өөр standard input-ээс уншдаг бодлоготой тэмцээн дээр Java одоохондоо жаахан эвгүй байгаад байгаа юм аа :) Хялбарчлая гэвэл input, output-тай ажилладаг template бэлдэх хэрэг гарах юм шиг байгаан.

    > Java хэл маань өөрөө хатуу хэл болохоор бүх variable-г initialize
    > хийхийг шаарддаг. Энэ нь алдаа гарах магадлалыг багасгана.
    Харин тийм бололтой. Бодлогынхоо соорс файлыг хүртэл дураараа нэрлэж болохгүй эхэндээ эвгүй л юм. Удалгүй дасах байлгүй дээ.

    Topcoder дээр local-tester-ээр ямар plugin ашиглаж байна даа? Би TZTester-ээс болиод mojtester-г арай гайгүй юм болов уу гээд тохируулчихсан үзэж байна.
  • Хонгор said... August 29, 2012 at 7:24 PM
    C++ deer moj-г ашиглаж байсан. Харин наад Eclipse Coder гэдэг нөхөр чинь чи бодлогоо нээ, би бусдыг нь гэдэг эд байна лээ. Бодлогын өгүүлбэр нтр HTML-р хадгалагдчихна. Test-н хувьд JUnit test бэлдээд өгнө.

Post a Comment