Хичээлийн шинэ жилийн нээлт (coder.mn)

Энэ удаагийн тэмцээн мөн л шагналтай байлаа.
Анх тэмцээн 9 бодлоготой байсан боловч Гоё дугаар нэртэй бодлого хасагдах нь тодорхой болов. Үлдсэн 8 бодлогын 7-г нь эхний өдөр бодсон ба Сайн тоо гэдэг бодлого 50% даваад тест нь эргэлзээтэй санагдав. Админуудаас асууж байгаад нэг тестийг нь автал яалт ч үгүй зөрөөд байсан бөгөөд тэмцээний 3 дах өдөр зохиогчийн тест буруу гэдгийг нотлож уг бодлого мөн л тэмцээнээс хасагдав. Ингээд тэмцээний сүүлийн өдөр 7 бодлого үлдсэн ч эхний өдөр бүгдийг нь бодчихсон учир сүүлийн өдөр кодуудаа хурдлуулах оролдлого хийсний эцэст түрүүллээ.