SRM 477

Монгол улсаас энэ удаа хамгийн олон хүн буюу 11 хүн орлоо. Шинэ гишүүд тавтай морил.

Division 1: Khongor
Division 2: XaCaHaa, lmo0731, naranbayar_mon, Khuyagbaatar, ChNbLd, gmunkhbaatarmn, gantushig, nursoltan_h, almabek, janchiv

SRM 476

Энэ удаад манайх их олуулаа оржээ, магадгүй миний орж эхэлснээс хойш хамгийн олон монгол зэрэг орж байна.
Division 1: Khongor, Chamka
Division 2: naranbayar_mon, XaCaHaa, Khuyagbaatar, lmo0731, nursoltan_h, gmunkhbaatarmn, almabek

Долдугаар сарын тэмцээн (coder.mn)

Энэ удаагийн тэмцээн нь шагналтай байснаараа онцлог байв. Нэлээд их оролдсоны эцэст ямар ч байсан бүх бодлогыг бодож чадлаа. Миний хувьд хүндээс нь эрэмбэлвэл Будалт, Зам, Гурвалжин тоолох, Фибоначийн эхлэл, Дундаж тоо, Дуртай цифр байх болно. Ингээд өөрийн бодолтуудаас хуваалцъя.

TCO 2010 Qualification Round 1 (Diary)

TCO гэдэг нь TopCoder Open гэсэн үг болно :).

Qualification Round нь 3 үетэй ба аль нэгэнд нь эхний 600 байранд орвол дараагийн Elimination Round-д оролцох эрхтэй болно.

Энэ тэмцээнд нийт 954 хүн оролцохоор бүртгүүлсэн ба Монгол улсаас Khongor, gmunkhbaatarmn, Nursoltan_MGL гишүүд оролцсон.

За ингээд тэмцээнээ эхлүүлье :).